Афганистаны нийслэл Кабул хотын олон улсын нисэх онгоцны буудалд 2021 онд болсон хадлагийг зохин байгуулсан гэх “Лалын улс-Хорасан” бүлэглэлийн толгойлогчийг “Талибанууд устгасан” гэж АНУ-ын Үндэсний аюулгүй байдлын зөвлөл мэдээлжээ.
АНУ-ын засаг захиргаа “Лалын улс-Хорасан” бүлэглэлийн толгойлогчийн нэрийг зарлаагүй бөгөөд Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн стратегийн холбоо харилцааны төлөөлөгч Жон Кирби Америкийн цэргүүдийг Афганистанаас гаргах үеэр үйлдсэн “аймшигт халдлагыг зохион байгуулагч” гэж мэдэгджээ. Талибануудыг засгийн эрхэнд гарсны дараа суллагдаад байсан Абдуль Рехман Аль-Логри гэгч этгээд нисэх буудалд амиа золиослон тэсрэх бөмбөг дэлбэлжээ.
Уг халдлагын улмаас Америкийн 13 цэрэг, Афганистаны 170 гаруй иргэн амь үрэгдсэн байна.
Терроризмын толгойлогчийг Америкийн зэвсэгт хүчин бус харин түүний эсрэг бараг хорин жил дайтаж байсан Талибан бүлэглэл устгасан гэж зарласан нь Афганистанаас гарсны дараа АНУ-ын ажиллагаа явуулах боломж хязгаарлагдмал байгааг харуулж байна.