Засгийн газрын өнөөдрийн /2023.04.26/ хуралдаанаар зарим оронд Монгол Улсаад гадаад улс орнуудад суух Элчин сайд, Консулыг томилжээ.
Тухайлбал,
- Монгол Улсаас Япон улсад суух Элчин сайдаар Б.Баярсайханыг томилжээ. Б.Баярсайхан нь Үндэсний хөгжлийн газрын даргаар ажиллаж байсан юм.
- Монгол Улсаас БНСУ-д суугаа Элчин сайд Э.Сарантогосыг эгүүлэн татаж, түүний оронд Солонгос дахь төлөөлөгчийн газрын Энхбатыг томилжээ.
- Монгол Улсаас Канад улсад суух Элчин сайд Ариунболдыг эгүүлэн татаж, түүний оронд Э.Сарантогосыг сэлгэн томилжээ.
- БНХАУ-ын Хөх хотын консулаар Ш.Оргилыг томилжээ. Ш.Оргил нь Сэлэнгэ аймгийн Засаг даргаар ажиллаж байсан юм.
- Монгол Улсаас Лалын Бүгд Найрамдах Иран улсад суугаа Элчин сайд О.Дамбийнямыг эгүүлэн татсан байна.