Бригадын генерал Б.Ууганбаярыг БНТУ-ын Ерөнхийлөгчийн “Хүмүүнлэгийн үйлсийн хүндэт медаль”-иар шагнажээ

Бригадын генерал Б.Ууганбаярыг БНТУ-ын Ерөнхийлөгчийн “Хүмүүнлэгийн үйлсийн хүндэт медаль”-иар шагнажээ

Бүгд Найрамдах Турк Улсад болсон газар хөдлөлтийн гамшгийн голомтод үүрэг гүйцэтгэсэн Монголын Эрэн хайх, аврах багийн ахлагч, ОБЕГ-ын дэд дарга, бригадын генерал Б.Ууганбаярыг  тус улсын Ерөнхийлөгчийн “Хүмүүнлэгийн үйлсийн хүндэт медаль”-иар шагнажээ. Шагналыг тус улсын дэд Ерөнхийлөгч Фуат Октайн гардуулан өгсөн байна.

Монгол Улсын Эрэн хайх, аврах багийнхан үүрэг гүйцэтгэх арав хугацаандаа барилгын нуранги дундаас найман том хүн хоёр хүүхдийг эсэн мэнд аварч, 19 хүний цогцсыг холбогдох албаныханд хүлээлгэн өгсөн бөгөөд хоёрдугаар шатлалын хээрийн эмнэлэг байгуулж 649 хүнд эмнэлгийн яаралтай тусламж үйлчилгээ үзүүлжээ.

Мөн Засгийн газрын шийдвэрээр БНТУ-руу  илгээсэн 5 тн махан нөөш,  1 тн лаа, 1000 ширхэг хөнжил, 20 ширхэг иж бүрэн монгол гэр бүхий хүмүүнлэгийн тусламжийг хүлээлгэн өгч, дэлхийн 70 гаруй улс орны аврагчидтай мөр зэрэгцэн, албан үүргээ нэр төртэй биелүүлсэн билээ.

Т.БЯМБАЖАРГАЛ




Өнөөдөр бар өдөр

3 цагийн өмнө