Автомашин нь эвдэрч төөрсөн иргэнийг эмнэлэгт хүргэжээ

Автомашин нь эвдэрч төөрсөн иргэнийг эмнэлэгт хүргэжээ

Өмнөговь аймгийн Цогтцэций сумын (Тавантолгой) Сийрст багт /аймгийн төвөөс зүүн зүгт 120 км, сумын төвөөс зүүн зүгт 20 км/-т Иргэн С-ийг эмнэлэгт хүргэхээр яваад суудлын автомашин нь эвдэрч, төөрсөн тухай дуудлагыг дөрөвдүгээр сарын 26-ны /2023.04.26/ өдрийн 02:45 цагт аймгийн онцгой байдлын газарт ирүүлжээ. Тус дуудлагын дагуу аймгийн Онцгой байдлын газрын Цогтцэций сум дахь Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 44 дүгээр ангийн алба хаагчдыг очиход тус сумын “Өгөө хайрхан” гэдэг газраас тус сумын чиглэлд иргэн О /38 настай, эрэгтэй, тус сумын харьяат/ “Тоёота Хариер” загварын суудлын автомашинаар хаднаас унаж бэртсэн иргэн С/34 настай, эмэгтэй, тус сумын харьяат/-г эмнэлэгт хүргэхээр яваад төөрч, автомашин нь эвдэрсэн байсан тул тухайн хоёр иргэнийг авч сумын төвд хүргэн тус сум дахь сум дундын эмнэлэгт хүлээлгэн өгчээ.