Согтуурсан үедээ амиа хорлохыг завджээ

Согтуурсан үедээ амиа хорлохыг завджээ

Сэлэнгэ аймгийн Хүдэр суманд /аймгийн төвөөс зүүн зүгт 168 км, салбарын байрлалаас баруун урд зүгт 0.8 км/-т Гэрэлтүүлгийн цамхаг дээрээс нэг хүн амиа хорлох гэж байна гэх дуудлагыг дөрөвдүгээр сарын 25-ны /2023.04.25/ өдрийн 20:10 цагт аймгийн онцгой байдлын газарт ирүүлжээ. Дуудлагын дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын Хүдэр сум дахь Эрэн хайх, аврах салбарын алба хаагчдыг очиход, иргэн Ш /29 настай, эрэгтэй, согтууруулах ундаа хэрэглэсэн/ найман метрийн өндөртэй гэрэлтүүлгийн цамхаг дээрээс олсоор хоолойгоо боомилохыг завдан хөл алдаж хоолой нь боогдсон тул 21:21 цагт эсэн мэнд буулгаж, Хүдэр сумын Эрүүл мэндийн төвд хүлээлгэн өгсөн байна.