Аляскийн нэгэн кино театрын хяналтын камерын бичлэгт хандгай театраар тэнүүчилж, попкорн идэж буй нь бичигджээ.
Тодруулбал, Өнгөрсөн дөрөвдүгээр сарын 19-нд АНУ-ын Анкориж хотоос гурван цагийн зайд Кенай хотын кино театрт хандгай орж, камерт бичигджээ. Бичлэгт хандгай санамсаргүй байдлаар барилга руу орж, попкорнтой зуушаар хооллож буйг харуулсан байна. Ингэхдээ 10 минут орчим амттан идэж, хогийн сав ухаж түргэн хоол толгойдоо углах үед театрын ажилтан түүнийг театраас аюулгүй дагуулж гарчээ. Хандгай ямар нэг амьтны хүрээлэнд харьяалдаггүй байсан бөгөөд театрын ажилчид түүнийг “хүний биед хор учруулахааргүй нялх байсан” гэжээ.
ВИДЕО: