"Суданы сөргөлдөгч талууд гурван өдрийн турш эвлэрэх тохиролцоонд хүрсэн” гэж АНУ-ын тал мэдэгджээ

"Суданы сөргөлдөгч талууд гурван өдрийн турш эвлэрэх тохиролцоонд хүрсэн” гэж АНУ-ын тал мэдэгджээ

АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкен, “Судан дахь сөргөлдөөнтэй талууд орон нутгийн цагаар 00.00 цагаас эхлэн гурван өдрийн турш эвлэрэх тохиролцоонд хүрсэн” гэж мэдэгдлээ. Энэ нь есөн өдрийн тулааны дараа гурав дахь удаагаа эвлэрэл зарлаж байгаа бөгөөд өмнөх хоёрыг нь хэрэгжиж чадаагүй юм. 

Харин Энтони Блинкен энэ удаа “дайсагналыг зогсоож чадна гэж үзэж байгаагаа тайлбарлаагүй” байна. Учир нь Э.Блинкен 48 цаг үргэлжилсэн хэлэлцээний үр дүнд хагас цэрэгжсэн Шуурхай дэмжих хүчин болон Суданы засгийн газрын Байнгын армитай гал зогсоох хэлэлцээрт хүрсэн гэж л хэлсэн байна.

Эх сурвалж: BBC