ВИДЕО: НҮБ-ийн хуралд оролцож буй С.Лавров, "Украин дахь Оросын дайны бурууг АНУ-д дахин тохож" мэдэгдэл хийжээ

ВИДЕО: НҮБ-ийн хуралд оролцож буй С.Лавров, "Украин дахь Оросын дайны бурууг АНУ-д дахин тохож" мэдэгдэл хийжээ

ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавров НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн хурлыг даргалахаар АНУ-д хүрэлцэн очоод байна.  

Сергей Лавров өчигдөр /2023.04.24/ НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн хурлыг даргалж байх үеэрээ, “дэлхий нийт хүйтэн дайны жилүүдийн нэгэн адил аюултай, магадгүй бүр илүү аюултай шугам руу ойртлоо” гэж мэдэгджээ. Мөн тэрээр Украин дахь Оросын дайны бурууг АНУ-д дахин тохож, НҮБ-ыг Аюулгүйн зөвлөлд "барууныхны хэт их төлөөлөл" нь олон талт үзлийн зарчмыг алдагдуулж байна” гэж мөн буруутгасан байна.

Харин С.Лавровын хажууд сууж байсан НҮБ-ын тэргүүн А.Гутерриш “Оросын Украинд хийж буй түрэмгийлэл нь Ковид-19 цар тахлын улмаас үүссэн дэлхийн эдийн засгийн хямралыг улам хурцатгаж, улс орон, ард түмэнд асар их зовлон зүдгүүр, сүйрлийг авчирч байна” гэж онцолжээ.

Эх сурвалж: BBC