ВИДЕО: Израилын гудамжинд зорчиж явсан олон иргэдийг автомашинаар дайрсан этгээдийг буудан хөнөөжээ

ВИДЕО: Израилын гудамжинд зорчиж явсан олон иргэдийг автомашинаар дайрсан этгээдийг буудан хөнөөжээ

Израилын Йерусалем хотын төвд автомашин хажуугаар өнгөрч байсан жирийн иргэдийг дайрч дор хаяж зургаан хүнийг хүнд гэмтэж бэртээсэн хэрэг гарсан талаар The Jerusalem Post мэдээлжээ. 

Харин тус халдлагыг үйлдсэн автомашины жолоочийг энгийн иргэн буудан хөнөөсөн байна. Хууль сахиулагчдын мэдээлж буйгаар 39 настай Палестин Хатем Нажима гэгч нь тус автомашиныг жолоодож явсан тэрээр өмнө нь ямар нэгэн гэмт хэрэг үйлдэж байгаагүй гэжээ.

Израилын Үндэсний аюулгүй байдлын сайд Итамар Бен-Гвир халдлага үйлдэгчийг буудан хөнөөсөн иргэн рүү утасдаж, "маш том сүйрлээс урьдчилан сэргийлсэнд” талархал илэрхийлжээ. Мөн Израилийн ерөнхий сайд Биньямин Нетаньяху болсон явдлыг террорист халдлага гэж нэрлэсэн байна. 

Эх сурвалж: NEXTA