ФОТО: Польш Улсын Ерөнхийлөгч Анджей Дудаг угтан авах ёслолын ажиллагаа болж байна

ФОТО: Польш Улсын Ерөнхийлөгч Анджей Дудаг угтан авах ёслолын ажиллагаа болж байна

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, гэргий Л.Болорцэцэг нар Бүгд Найрамдах Польш Улсын Ерөнхийлөгч Анджей Дуда, гэргий Агата Корнхаузер-Дуда нарыг албан ёсоор угтан авах ёслолын ажиллагаа Сүхбаатарын талбайд болж байна.

Ёслолын ажиллагааны дараа хоёр улсын Ерөнхийлөгч нар албан ёсны хэлэлцээ хийх юм. Анджей Дуда нь өнөөдөр мөн Шангри-Ла зочид буудалд болох Монгол-Польшийн бизнес форумын нээлтийн ажиллагаанд оролцоно. Түүний айлчлалын үеэр Польшийн Элчин сайдын яамны нээлт болно.