Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, гэргий Л.Болорцэцэг нар Польш Улсын Ерөнхийлөгч Анджей Дуда, гэргий Агата Корнхаузер-Дуда нарыг албан ёсоор угтан авах ёслолын ажиллагаа Сүхбаатарын талбайд болж байна.
Ёслолын ажиллагааны дараа хоёр улсын Ерөнхийлөгч нар албан ёсны хэлэлцээ хийх юм. Анджей Дуда нь өнөөдөр мөн Шангри-Ла зочид буудалд болох Монгол-Польшийн бизнес форумын нээлтийн ажиллагаанд оролцоно. Түүний айлчлалын үеэр Польшийн Элчин сайдын яамны нээлт болно.
ҮЗЭХ: