Өнөөдөр /2023.04.25/ хуваарийн дагуу УИХ-ын байнгын хороод хуралдана. Тухайлбал, Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар Хүний эрхийн Үндэсний комиссоос 2023 оны гуравдугаар сарын 29-ны өдөр ирүүлсэн Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 22 дахь илтгэлийн дараах сэдвийг хэлэлцэхээр төлөвлөжээ.
Мөн Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар Аялал жуулчлалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг, Төмөр замын тээврийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэхээр товложээ.