БНСУ-ын Blackpink хамтлаг дэлхийн томоохон хөгжмийн наадмын нэг болох Coachella-д голлох уран бүтээлч болсон анхны К-поп хамтлаг болж түүхэнд бичигдлээ.
Тодруулбал, дөрөвдүгээр сарын 14-20-ны хооронд зохиогдсон дэлхийн томоохон хөгжмийн наадмуудын нэг болох Coachella-д Blackpink хамтлаг голлох уран бүтээлчээр оролцсон бөгөөд тэдний үзүүлбэрийг 125,000 гаруй үзэгч үзэж, youtube сувгийн шууд дамжуулалтыг 250 сая гаруй хүн үзсэнээр шинэхэн рекордыг эзэмшжээ.
Blackpink нь Coachella-ийн үеэр олон нийтийн сүлжээнд голлох байр суурийг эзэлж байсан бөгөөд Visibrain-ийн мэдээлснээр, Coachella наадамтай холбоотой 9,674,274 нийтлэл бичигдсэний 78,1% нь Blackpink-тэй холбоотой мэдээлэл байжээ. Энэхүү үйл явдал нь кпоп салбарыг дэлхийд танигдахад томоохон нөлөө үзүүлж байгаа бөгөөд кпоп уран бүтээлчдийн авьяас чадвараа харуулах боломж, үүд хаалгыг нээж өгч буй хэрэг юм.
Т.БЯМБАЖАРГАЛ