Б.Баатархүү: Б.Хурцыг хойшлуулшгүйгээр саатуулан шалгаж байна

Б.Баатархүү: Б.Хурцыг хойшлуулшгүйгээр саатуулан шалгаж байна

АТГ дээр 2002 оны Эрүүгийн хуулийн 133 дугаар зүйл гүйцэтгэх ажиллагаа хууль бусаар зөрчих гэдэг заалтаар эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байсан хэргийг Улсын ерөнхий прокуророос харьяалал тогтоож 2019.04.19-ний өдөр буюу өнгөрсөн баасан гаригт Цагдаагийн ерөнхий газрын мөрдөн байцаах албанд шилжүүлсэн байгаа. Үүний дагуу мөрдөн шалгах ажиллагаа явж байна.

Уг хэрэгтэй холбогдуулан өчигдөр буюу 23-ны өдөр Б.Хурцыг хойшлуулшгүйгээр саатуулсан. Үргэлжлүүлэн цагдан хорих эсэх саналыг прокурорын газарт хүргүүлсэн. Одоо үргэлжлүүлэн цагдан хорих асуудлыг шүүх шийдвэрлэнэ" гэлээ.

Энэ нь эрүүдэн шүүсэн буюу гүйцэтгэх ажиллагаа явуулах хууль тогтоомж зөрчсөн гэж үзэн шилжиж ирсэн.

Б.ГЭРЭЛ

ГЭРЭЛ ЗУРГИЙГ: А.МАНДУУЛ