УИХ-ын Сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хоёр тусдаа өргөн мэдүүлэв. Тодруулбал, МАН, ХҮН нэгдэн дээрх хуулийг өргөн барьсан бол АН мөн өөр хувилбараар боловсруулсан Сонгуулийн хуулийн төслийг тусдаа өргөн барилаа. АН-ыг төлөөлж, бүлгийн дарга О.Цогтгэрэл, УИХ-ын гишүүн Д.Ганбат нар Сонгуулийн хуулийн өөрчлөлтийг өргөн барив.
Энэ үеэр Ардчилсан намын бүлгийн дарга О.Цогтгэрэл " Ардчилсан нам парламентын ардчиллыг бэхжүүлэх чиглэлд ажиллаж ирсэн. Тиймээс Сонгуулийн холимог тогтолцоонд бүлэг болон ҮБХ-ны гишүүд, жирийн гишүүд дэмжигчдийн байр, суурь нэгдсэн. Гэхдээ МАН, ХҮН-ын өргөн барьсан хувилбараар зарчмын зөрүүтэй хэд, хэдэн санал гарсан. Тодруулбал, холимог дотроо 48:28 буюу мажоритар нь арай илүү хувьтай байх нь зүйтэй гэж үзсэн. Иргэд өөрийг нь төлөөлдөг хүнээ шууд сонгох хувилбарыг арай илүү байсан дээр гэдэгт санал нэгдсэн" гэлээ.
ҮЗЭХ: