Япон улсын Токио хотод "Харри Поттер" -н ертөнцийг бүрэн мэдрэх боломжтой байгууламж зургадугаар сарын 16-нд /2023.06.16/ нээлтээ хийхээр зарлажээ.
Тус барилгын хэмжээ 30 мянга орчим метр квадрат бөгөөд "Харри Поттер" дэлхийн хамгийн том доторх байгууламж гэдгээрээ олны анхаарлыг татаж байна. Кинонд гардаг үзэгдлүүдийг бодитоор бий болгохоос гадна талбайг тойрон зугаалах, гол дүрийн баатруудтай адил шүүрэн дээр сууж тэнгэрийг тойрон нисэж байгаа мэт сэтгэгдэл төрүүлэхүйц зураг авах боломжтой орчныг бүрдүүлсэн гэж онцолжээ. Жуулчдыг татахын тулд ид шидийн хоол, уух зүйлсийн цэсийг боловсруулж, дэлгүүрүүдийг тохижуулах чиглэлээр нутгийн иргэд, худалдааны гудамжнуудтай хамтран ажиллаж байгаа аж.
ФОТО: