ФОТО: Францын Лонгжуму хотод Монголын соёлын өдрүүд болж байна

ФОТО: Францын Лонгжуму хотод Монголын соёлын өдрүүд болж байна

Парис хотын ойролцоох Лонгжуму хотод “Монголын соёлын өдрүүд” цогц арга хэмжээг Лонгжуму хотын захиргаанаас 2023 оны гуравдугаар сарын 31-нээс  дөрөвдүгээр сарын 9-ний өдрүүдэд зохион байгуулж байна.

Энэхүү өдрүүдээр Монголын 10 гаруй уран бүтээлчдийн цуглуулгаас танилцуулах орчин үеийн урлагийн үзэсгэлэн, “Нүүдэлчин хүүхдүүд”, “Цэнхэр ханцуйт” кино, “Өнөөгийн болон өчигдрийн Монгол: Нүүдлийн болон суурин амьдралын хэв маяг”, “Аялал жуулчлалын шинэ чиглэл”, Торгонызам -ын түүхэн дэх Монголын үүрэг”, “Монголын Эзэнт гүрэнд зорчсон дундад зууны аялагчид-Лонгжумугийн аялагч Андрегийн тухай” сэдэвт танилцуулга хэлэлцүүлгүүд, “Монгол улсаас Лонгжуму хүртэл: Торгоны зам биднээр дайрч өнгөрсөн нь” сэдэвт семинар, монгол ардын үлгэр, монголын #Шагай  наадгай, хувцас загварууд, уламжлалт болон орчин үеийн эд зүйлс, уран бичлэг зэрэг арвин хөтөлбөрийг толилуулж байна. Соёлын өдрүүдийн талаар дэлэгрэнгүй мэдээллийг ЭНД ДАРЖ харна уу.

ФОТО: