Өнгөрсөн аравдугаар сарын 26-ны өдрийн /2022.10.26/ Засгийн газрын хуралдаанаар "Эрдэнэс Тавантолгой" ХК-д зургаан сарын хугацаатайгаар онцгой дэглэм тогтоож, Бүрэн эрхт төлөөлөгчөөр Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Ж.Ганбатыг томилсон. Ж.Ганбатын бүрэн эрхийн хугацаа дөрөвдүгээр сарын 26-ны өдөр /2023.04.26/дуусах бөгөөд хугацааг нь сунгах эсэх асуудал Засгийн газрын түвшинд яригдаж эхэлжээ.
Тодруулбал, Ирэх долоо хоногийн /2023.04.12/ Засгийн газрын хуралдаанаар "Эрдэнэс Тавантолгой" ХК-д томилсон Бүрэн эрхт төлөөлөгчийн хугацааг сунгах уу эсвэл шинээр захирлын сонгон шалгаруулалтыг зарлаж томилгоо хийх үү, гадаадын компанийг ажиллуулж менежментийг нь ашиглах уу гэдгийг тодорхой болгох аж. Энэ талаар ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан өчигдөр "Эрдэнэс Монгол" ХХК-д ажиллах үеэрээ мэдэгдсэн билээ.
Ташрамд дурдахад, Энэ оны эхний байдлаар "Эрдэнэс Тавантолгой" ХК ганцаараа 7.3 сая нүүрсийг экспортложээ.