С.Чинзориг: Иргэд өөрсдөө нийгмийн даатгал төлөх боломжтой байтал өдөр тутмын хэрэгцээндээ мөнгөө үрчхээд шимтгэл төлдөггүй /ВИДЕО/

С.Чинзориг: Иргэд өөрсдөө нийгмийн даатгал төлөх боломжтой байтал өдөр тутмын хэрэгцээндээ мөнгөө үрчхээд шимтгэл төлдөггүй /ВИДЕО/

Улсын Их Хурлын Нийгмийн бодлогын байнгын хороо өнөөдрийн (2023.04.04) хуралдаанаараа энэ хаврын чуулганы 2023 оны дөрөвдүгээр сард хэлэлцэх асуудлын цаглавар батлах тухай асуудлыг хэлэлцлээ. 

Энэ үеэр УИХ-ын гишүүн С.Чинзориг “Иргэд өөрсдөө урамшуулал аваад НД, ЭМД-ын шимтгэлээ төлөх эрх нь нээлттэй байгаа. Манайхан шимтгэлээ төлөхгүй. Өдөр тутмын хэрэгцээндээ мөнгөө үрчхээд шимтгэл төлж чадахгүй гээд байх юм. Уг нь урамшууллаа аваад л шимтгэлээ төлдөг бол амар байна. Улаан буудайн хүнсний ногооны урамшууллыг ААН олгож байгаа юм уу. Иргэнд бас олгож байгаа юу. Төрөөс олгох урамшуулал авах талаар холбогдох журамд заасан шаардлага хангасан байх гэж заасан байгаа нь хуульд заавал орох шаардлагагүй шүү дээ" гэв. 

УИХ-ын гишүүн Ц.Сандаг-Очир “Улаанбуудайн урамшууллыг ААН болон иргэнд өгч байгаа. Ингэхдээ хувиараа тариалан эрхэлж буй тохиолдолд өгнө. Ер ХХААХҮЯ-наас гаргаж буй урамшуулал иргэнд л ноогдож байгаа. Өнөөдрийн байдлаар малчид маань хэдий хэмжээний НДШ, ЭМДШ төлж байгаа вэ гэдгийг аваад  үзвэл НДТШ хувь хэмжээ нь сард 74 мянга 250 төгрөг жилд 91 мянган төгрөг төлөх ёстой. Нийт дээ жилд сая орчим төгрөг төлөхөөр байна. Тэгвэл урамшуулал авч буй иргэд дунджаар 28 сая төгрөг авч байгаа. Нийт 27 тэрбум төгрөгийн урамшуулал авдаг. Тиймээс малчдад урамшууллаараа шимтгэлээ төлөх боломж үүсэж байгаа юм. Мөн үлдэгдэл мөнгөөрөө НДШ төлөх саналын иргэн өөрөө гаргавал тэндээс нь гүйцээж болно" гэлээ. 

ҮЗЭХ: