"Шувуу" ажиллагааны багийнхан буюу АТГ, ЭЦА-ныхан Т.Бадамжунайг баривчилсан бөгөөд Монгол руу авч явах хэлэлцээг Филиппиний талтай хийжээ

"Шувуу" ажиллагааны багийнхан буюу АТГ, ЭЦА-ныхан Т.Бадамжунайг баривчилсан бөгөөд Монгол руу авч явах хэлэлцээг Филиппиний талтай хийжээ

Хууль зүйн сайд Х.Нямбаатар “Шувуу” ажиллагааны талаар энэ сарын 7-ны өдөр  /2023.03.07/ мэдээлэл хийхдээ “Иргэн Т.Бадамжунай, Н.Удаанжаргал нар яллагдагчаар татагдахаас өмнө оргон зайлсан. Тэднийг яллагдагчаар татах саналыг нийслэлийн прокурорын газарт хүргүүлнэ.

Яллагдагчаар татсан тохиолдолд интерпол, ASAP сантай хамтран ажиллана. Т.Бадамжунай 2018 онд Замын-Үүд боомтоор гарсан. Эдгээр хүмүүсийн гадаад паспортыг хүчингүй болгох арга хэмжээг тухайн улстай нь ярьж авахаар Гадаад харилцааны яам ажиллаж байна. Тэгэхээр харилцан визгүй оронд 30 хоногоор яваад байх боломжгүй болно" хэмээн мэдэгдсэн. 

Тэгвэл Т.Бадамжунайг Монголд авчрахаар холбогдох албаныхан ажиллаж байгаа аж. Түүнийг АТМ-аас мөнгө авч байхад Филиппиний хууль хяналтынхан илрүүлж, улмаар байршлыг нь тогтоосон байна. Бичлэгийг нь ч манай хууль хяналтынханд ирүүлжээ. Тиймээс "Шувуу" ажиллагааны багийнхан буюу АТГ, ЭЦА-ныхан Т.Бадамжунайг барьж авчрахаар уржигдар  Филиппин рүү ниссэн.

Улмаар Т.Бадамжунайг Сэбү хотод дэх түрээсийн байрнаасаа гарч явахад нь өглөө 08.00 цагт саатуулжээ.

Мөн Монголын Хуульзүйн яам, АТГ, ЭЦГ-ынхан тус улсын харъяатын албаны хүмүүстэй уулзаж Т.Бадамжунайг хуулийн дагуу Монгол руу авч явах талаар хэлэлцээ хийжээ.