Төрөөс олгох урамшууллаас нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл суутган төлөх тухай хуулийн төслийг хэлэлцэнэ

Төрөөс олгох урамшууллаас нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл суутган төлөх тухай хуулийн төслийг хэлэлцэнэ

Өнөөдөр УИХ-ын есөн байнгын хорооны хуралдаан товлогдсон байна.

Тодруулбал, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын болон Нийгмийн бодлогын байнгын хорооны хамтарсан хуралдаанаар "Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн боловсролын өнөөгийн байдал, цаашдын асуудал" сэдвээр Боловсрол, шинжлэх ухааны сайдын мэдээллийг сонсохоос гадна Нийгмийн бодлогын байнгын хорооны хуралдаанаар Төрөөс олгох урамшууллаас нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл суутган төлөх тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийхээр төлөвлөжээ.