Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн салбарынхантай хийж буй “өглөөний уулзалт” төр ил тод байх замыг тавьж байна

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн салбарынхантай хийж буй “өглөөний уулзалт” төр ил тод байх замыг тавьж байна

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ долоо хоног бүрийн даваа гарагт “өглөөний уулзалт”-ыг хийдэг уламжлал тогтоод байна.

Тодруулбал, тэрбээр МУИС-ийн Хууль зүйн сургуулийн эрдэмтэн багш нар, Монголд үйл ажиллагаа явуулж буй олон улсын байгууллагын ажилтнууд, Уул уурхай салбарын төр, хувийн хэвшлийнхэн гээд салбар, салбарын төлөөлүүдтэй даваа гаргийн өглөө бүр уулзаж Засгийн газрын бодлого шийдвэр болон өнгөрсөн “30 жил явж ирсэн” төрийн бодлогын алдаа дутагдлыг ярилцаж, эдгээрийг өөрчлөх замын эхлэлийг тавьж байгаа нь сайшаалтай.

Тэрээр өглөөний уулзалтдаа, “шинэчлэлт өөрлөлт нь төр ил тод байхаас эхлэх” ёстой гэдгийг үргэлж сануулж байгаа юм.

Тухайлбал, өнөөдөр өглөө Уул уурхайн салбарынхантай уулзах үеэрээ, “төр, хувийн хэвшлийн үүрэг, оролцоо ямар байх талаар ажил хэрэгч санал, шийдэл гаргах нь чухал” гэдгийг онцолсон байна. Мөн  МУИС-ийн багш нартай уулзах үеэрээ, "Шинэ сэргэлтийн бодлого",  авлигатай тэмцэх "5Ш" ажиллагаа зэрэг хөтөлбөр, арга хэмжээний талаар ярилцаж, хуульч, багш нарын саналыг сонссон байгаа юм. Салбарынхан асуудлаа бусдаар дамжуулах бус Ерөнхий сайдад өөрт нь шууд уламжлах, алдаа дутагдлаа ярьж, гарц гаргалгааг хайн шийдвэрлэж буй нь тус уулзалтын үр дүн гэж уулзалтад оролцогчид ярьж байна.