АН-ын дарга Л.Гантөмөр Сонгуулийн хуулиар саналаа нэгтгэхээр намынхантайгаа уулзаж байна

АН-ын дарга Л.Гантөмөр Сонгуулийн хуулиар саналаа нэгтгэхээр намынхантайгаа уулзаж байна

Ардчилсан намын дарга Л.Гантөмөр яг одоо /2023.04.03/  намын гишүүдтэйгээ Төрийн ордонд уулзаж байна. Тэрбээр Сонгуулийн хуулийн өөрчлөлтөөр намын гишүүдийнхээ байр, суурийг сонсож саналаа нэгтгэж буй нь энэ аж. 

Өнөөдөр Ардчилсан намын бүлгийн хурлаар Сонгуулийн хуулийн өөрчлөлтийг хэлэлцсэн. Сонгуулийн хуулийн өөрчлөлтийг УИХ-ын гишүүн Н.Энхболдоор ахлуулсан парламентад суудалтай намуудын төлөөллүүд боловсруулсан. Сонгуулийн хуулийг өнөөдөр, маргаашийн аль нэгэнд нь өргөн барина гэдгийг МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн мэдэгдсэн билээ. 

  • Нэгдүгээрт, холимог тогтолцоотой байна. Өөрөөр хэлбэл, 50 хувь нь мажоритар, 50 хувь нь намын жагсаалтаар сонгогдох хувилбараар өргөн барина. Сонгогч хүнийг, намыг аль алиныг нь харж сонгох боломжийг бий болгоно.Намын жагсаалтаар янз бүрийн хүмүүс орж ирдэг гэдэг шүүмжлэл байдаг учраас нэрсийн жагсаалтыг харуулж, сонголт хийх боломжийг бүрдүүлэх чиглэлд анхаарсан. Түүнчлэн, сонгогч намыг дэмжихгүй, нэр дэвшигчийг дэмжих сонголтыг нээлттэй орхиж байгаа.
  • Хоёрдугаарт, сонгуулийн зардлыг бууруулахтай холбоотой өөрчлөлтүүдийг хийнэ. Тухайлбал, нэр дэвшигчид болон намуудын зурагт самбар, ухуулагчийн тоог багасгахаар тусгасан байна.
  • Гуравдугаарт, гадаадад байгаа сонгогчдын саналыг авахаар ажиллана.
  • Дөрөвдүгээрт,улстөрийн намын босгыг гурван хувь байхаар санал тусгасан.
  • Тавдугаарт, нэр дэвшигчдийн доторх хүйсийн тэнцвэр 30 хувиас доошгүй байна хэмээн тусгажээ.