МАН-ЫН БҮЛЭГ: Бүлгийн дэд даргаар Э.Бат-Амгаланг сонгож, бусдын бизнесийг дээрэмдэж буй үйлдлийг яаралтай таслан зогсоох үүргийг ЗГ-т өгсөн

МАН-ЫН БҮЛЭГ: Бүлгийн дэд даргаар Э.Бат-Амгаланг сонгож, бусдын бизнесийг дээрэмдэж буй үйлдлийг яаралтай таслан зогсоох үүргийг ЗГ-т өгсөн

УИХ дахь МАН-ын бүлэг өнөөдөр /2023.04.03/ хуралдаж, тодорхой асуудлуудаар шийдвэр гаргасан байна. Энэ талаар тус бүлгийн дарга Д.Тогтохсүрэн "МАН-ын бүлэг гурван дэд даргатай байх ёстой. Одоо хоёр дэд даргатай байна. Гурав дахь дэд даргаар Э.Бат-Амгаланг сонгосон. Мөн өнөөдрийн хуралдаанд УИХ-ын гишүүн Х.Ганхуягаар ахлуулсан Аялал жуулчлалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулах ажлын хэсгээс тодорхой саналыг танилцуулсныг бүлгийн гишүүд дэмжсэн. Сүүлийн үед  бусдын бизнесийг дарамталж авах, үл хөдлөх хөрөнгөд нь халдаж буй үйлдэл их гарах боллоо. Тус хууль зөрчсөн үйл ажиллагааг яаралтай таслан зогсоох үүрэг чиглэлийг Засгийн газарт өгсөн” гэв.

Аялал жуулчлалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн талаар ажлын хэсгийн ахлагч Х.Ганхуяг танилцуулахдаа “Олон жуулчинг авчрахын тулд эрхзүйн шинэчлэл хийж байна. Өөрөөр хэлбэл, Засгийн газар, хувийн хэвшил юу хийх нь тодорхой болсон” гэв.

ДЭЛГЭРЭНГҮЙГ ҮЗЭХ: