АНУ-ын Бүгд найрамдах намын сенаторууд Украинд кассет сум өгөхийг хүсэж Жо Байденд захидалд илгээжээ

АНУ-ын Бүгд найрамдах намын сенаторууд Украинд кассет сум өгөхийг хүсэж Жо Байденд захидалд илгээжээ

АНУ-ын Бүгд найрамдах намын хэсэг сенаторууд АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байденд захидал илгээж, Украинд кассет сум өгөхийг хүссэн байна.

Тэд захидалдаа, “Украины Зэвсэгт хүчинд давхар хэрэглээний дэвшилтэт ердийн сум (DPICM) гэх мэт кассет сумыг яаралтай өгөхийг бид танд уриалж байна" гэж дурджээ. Учир нь цэргийн бусад дэмжлэгтэй хамт кассет сумаар хангах нь украинчуудад Оросын цэргийг тус улсаас үргэлжлүүлэн шахахад тусална гэж АНУ-ын Бүгд найрамдах намын сенаторууд үзэж байгаа. Мөн "DPICM-ээр хангах нь Украинд хүн хүч, их бууны сумны хувьд Оросын тоон давуу талыг нөхөх боломжийг олгохоос гадна Оросын илүү үнэ цэнэтэй объектуудын эсрэг нэгдмэл хошуу ашиглахад анхаарлаа төвлөрүүлэх боломжийг олгоно" гэж тэд захидалдаа бичжээ.

Эх сурвалж: BBC