Баян-Өлгийн бөхчүүд УИХ-ын гишүүн Т.Аубакирыг эсэргүүцсэн учир  "Наурызын баяр"-т зориулсан барилдаанд оролцоогүй гэв

Баян-Өлгийн бөхчүүд УИХ-ын гишүүн Т.Аубакирыг эсэргүүцсэн учир "Наурызын баяр"-т зориулсан барилдаанд оролцоогүй гэв

Казах түмний "Наурызын баяр"-т зориулсан улс, аймгийн алдар цолтой 128 бөхийн барилдаан өнгөрсөн ням гарагт /2023.03.19/ Бөхийн өргөөнд болсон.

Гэвч тус барилдаанд Баян-Өлгийн бөхчүүд барилдаагүй нь олон нийтийн анхаарлыг татсан юм. Тухайлбал, Улсын заан Б.Серик, Улсын өсөх идэр начин Н.Мустафа, Аймгийн хурц арслан У.Береке, Аймгийн хурц арслан М.Еркебулан тэргүүтэй бүх бөх нь барилдаагүй. 

Тэгвэл дээрх бөхчүүд УИХ-ын гишүүн, Баян-Өлгий аймгийн нутгийн зөвлөлийн дарга Т.Аубакирт дургүйлхсэний улмаас барилдаагүй аж. Учир нь "Наурызын баяр"-т зориулсан барилдааныг нутгийн зөвлөлөөс зохион байгуулдаг юм. УИХ-ын гишүүн Т.Аубакир нь Н.Мустафад 30 сая, Б.Серикт 100 сая төгрөг тус бүр өгнө гэж амласан ч амлалтдаа хүрээгүй байна. Түүнчлэн нутгийн зөвлөлийн ажлыг тааруухан гүйцэтгэж, хүмүүсийг ялгаваладаг, хэлсэн амандаа хүрдэггүй, Баян-Өлгийд албан тушаалын тохироо, наймааг хийдэг гэх мэт шүүмжлэлд өртөөд буй аж.

Ташрамд дурдахад, "Наурызын баяр"-т зориулсан бөхийн барилдаанд Увс аймгийн Давст сумын харьяат, “Аврагч” спорт хороо, “Ажнай” корпараци, “Гацуурт” ХК, “Увснуур” дэвжээний бөх, улсын аварга Пүрэвийн Бүрэнтөгс түрүүлж, Өвөрхангай аймгийн Төгрөг сумын харьяат, “Алдар” спорт хороо, “Нутгийн буян” групп, “Их Монголын хүчтэн” дэвжээний бөх, улсын харцага Цэдэнсодномын Бямба-Отгон үзүүрлэсэн юм.