Японы Ерөнхий сайд Украинд айлчлал хийхээр Энэтхэг улсаас хөдөлсөн гэж NHK телевиз мэдээлжээ

Японы Ерөнхий сайд Украинд айлчлал хийхээр Энэтхэг улсаас хөдөлсөн гэж NHK телевиз мэдээлжээ

Японы Ерөнхий сайд Фумио Кишида өнөөдөр /2023.03.21/ Украинд гэнэтийн айлчлал хийж, Ерөнхийлөгч В.Зеленскийтэй уулзах гэж байгаа нь БНХАУ-ын дарга Ши Жиньпин ОХУ-ын Ерөнхий сайд В.Путинтэй Москвад уулзсанаас яг нэг өдрийн дараа болж байна.

Тодруулбал, Японы ерөнхий сайд Фумио Кишида нь Н.Модитой уулзсанынхаа дараа Энэтхэгээс хэдийнэ хөдөлсөн бөгөөд одоо Украин руу явж байна гэж Японы олон нийтийн NHK телевиз мэдээлжээ. Мөн түүний энэхүү айлчлал нь Японы Ерөнхий сайд "дэлхийн хоёрдугаар дайн"-аас хойш байлдааны ажиллагаатай байгаа бүс нутагт руу хийж буй анхны айлчилсан гэдгийг онцолжээ. 

Эх сурвалж: CNN