БНХАУ-ын дарга Ши Жиньпин ОХУ-д төрийн айлчлал хийж, тус улсын ерөнхийлөгч В.Путинтай хэлэлцээ хийж байгаа нь олон улсын анхаарлын төвд байна. Тэрээр өчигдөр Москва хотод очсон бөгөөд орой нь В.Путинтай хаалттай уулзалт хийсэн. Тэдний уулзалт 4:30 цаг гаруйн хугацаанд үргэлжилсэн гэж буй.
Тэгвэл өчигдөр эхэлсэн Хятадын удирдагч Ши Жиньпины айлчлалтай зэрэгцэн Төв Африкийн Бүгд Найрамдах Улс дахь Хятадын “Голд Кост Групп” компанийн эзэмшдэг Чимболо алтны уурхайд Оросын Вагнер компанийн хөлсний цэргүүд зэвсэгт халдлага үйлдэж Хятадын есөн иргэнийг хөнөөж хоёрыг нь шархдуулсан үйл явдал болсон байна. Иймд тус халдага нь олон улсын хэвлэл мэдээллийн агентлагууд Хятад, Оросын хэлэлцээрт сөрөг нөлөөлж болзошгүй хэмээн хардаж эхлээд байна.
Эх сурвалж: apnews.com
????-Тэргүүний уулзалттай зэрэгцэн
— Sodganuuh (@sodooganhuu) March 20, 2023
Өчигдөр Төв Африкийн Бүгд Найрамдах Улс дахь Хятадын Голд Кост Групп компанийн эзэмшдэг Чимболо алтны уурхайд ??-н вагнерууд зэвсэгт халдлага үйлдэж 9-??иргэнийг хөнөөж 2-г шархдуулсан тухай мэдээ шугиан тариад бган бна.https://t.co/SjE49JpLMQ pic.twitter.com/1mc7GbzbyB