ВИДЕО: Туркийн газар хөдлөлтийн аврах ажиллагаанд оролцсон Оросын аврагчаас хулгайн замаар олсон валют хураан авчээ

ВИДЕО: Туркийн газар хөдлөлтийн аврах ажиллагаанд оролцсон Оросын аврагчаас хулгайн замаар олсон валют хураан авчээ

Өнгөрсөн сар /2023.02/-д Турк улсад газар хөдлөлт болж улс орнууд аврагчдыг илгээсэн билээ. Харин аврах ажиллагаанд оролцохоор очсон ОХУ-ын багийн гишүүд хулгайн хэрэгт холбогдож, хугацаанаасаа өмнө нутаг буцсан юм.

Тэгвэл Туркт аврах ажиллагаанд оролцсон Оросын аврагчийн Москва дахь гэрт нэгжлэг хийхэд нуранги доороос хулгайлсан евро, ам.доллар зэрэг их хэмжээний бэлэн валют олдсон бөгөөд тэрээр эдгээрээ нуухын тулд цонхоороо шидсэн хэрэг гарчээ.