Генералуудад хүндэтгэл үзүүлнэ

Генералуудад хүндэтгэл үзүүлнэ

Жил бүрийн дөрөвдүгээр сард генерал цолтнуудад хүндэтгэл үзүүлдэг уламжлалтай. Энэ жил Монгол Улсад генерал цол бий болсоны 75 жилийн ой, Монгол генералын өдөр давхцаж байгаа бөгөөд уг өдөрт зориулсан хүндэтгэлийн арга хэмжээ энэ дүгээр сарын 26 ны өдөр болно.

Өнгөрсөн жил ШШГЕГ-аас хүндэтгэл үзүүлэх арга хэмжээг зохион байгуулж байсан бол өнөө жил Батлан хамгаалах яам зохион байгуулахаар болжээ. Тус өдөр 11.00 цагт Монгол Улсын генералууд Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөх ёслолын ажиллагаа болно.

Мөн генералууд төрийн ёслолын есөн хөлт цагаан туганд хүндэтгэл үзүүлж 12.20-12.40 Монгол улсад генерал цол бий болсоны 75 жилийн ой, Монгол генералын өдөдөрт зориулан Монгл Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар хүлээн авч баяр хүргэнэ. Түүнчлэн тус өдөр генералуудыг ЦДБЭЧ-ын байранд ҮБХИС-ийн Тэмүүжин өрлөг сургуулийн сурагчид угтан авч баярын хурал, хүндэтгэлийн тоглолт үзүүлэх ажээ.

Б.ГЭРЭЛ




Өнөөдөр гахай өдөр

46 минутын өмнө