Хэнтий аймгаас барьж сансрын дамжуулагч зүүсэн хөхөө шувууд нүүдлээ амжилттай үргэлжлүүлж Африк тивд очжээ

Хэнтий аймгаас барьж сансрын дамжуулагч зүүсэн хөхөө шувууд нүүдлээ амжилттай үргэлжлүүлж Африк тивд очжээ

2022 оны зургаадугаар сард Хэнтий аймгийн Хурхын хөндийгөөс барьж сансрын дамжуулагч зүүсэн таван хөхөө шувууны гурав нь нүүдлээ амжилттай үргэлжлүүлсээр Африк тивд очжээ. Одоогоор Баян нэртэй хөхөө Малави улсад, Онон Танзанид, Намжаа Кени улсад хүрээд байгаа гэнэ. Харин үлдсэн хоёр нь Хятадын өмнөд хэсэгт байна.