ВИДЕО: АНУ-ын цэргийн дрон руу Оросын сөнөөгч онгоц шатахуунаа асган, унагаж буй бичлэг ил болжээ

ВИДЕО: АНУ-ын цэргийн дрон руу Оросын сөнөөгч онгоц шатахуунаа асган, унагаж буй бичлэг ил болжээ

Өчигдөр /2023.03.15/ “Хар тэнгис”-ийн олон улсын агаарын хил дээр нисэж явсан АНУ-ын цэргийн MQ-9 загварын нисгэгчгүй дроныг Оросын сөнөөгч онгоц устгасан хэрэг явдал болсон. Энэхүү үйл явдлаас үүдэн АНУ, ОХУ-ын харилцаа түүхэнд байгаагүй доод түвшинд очоод байна гэж зарим шинжээчид дүгнэж буй. 

Тодруулбал, “Хар тэнгис”-ийн дээр нислэг үйлдэж байсан АНУ-ын цэргийн зориулалттай дрон руу Оросын сөнөөгч онгоц шатахуунаа асгаж, улмаар мөргөж унагасан гэж буй юм. Тэгвэл энэхүү үйл явдлын видео бичлэг олон нийтийн сүлжээнд ил болжээ. Бичлэгт сөнөөгч онгоц, дрон руу ойртон ирэхдээ шатахуун бололтой нэгэн зүйлийг асаж, улмаар дроны бичлэг тасрах ажээ. 

 Эх сурвалж: twitter.com/antiputler_news