“Трио” уран сайхны киног үзэж сонирхлоо

“Трио” уран сайхны киног үзэж сонирхлоо

Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлиийн ерөнхий газар, Хаадын хаан кино компани, Prime cineplex кино теарт хамтран “Трио” уран сайхны киног ЕБС-ийн сурагчид, хөгжлийн бэрхшээлтэй хүний эрх ашгийг хамгаалах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллагын төлөөлөл нийт 190 гаруй хүнд үзүүлж сонирхууллаа.

Тус кинонд 130 дугаар сургуулийн тэгш хамруулах ангийн сурагч Т.Тэлмүүн тогложээ. Буддын шашин, дауны хам шинж, хүн ба байгаль гэсэн гурван сэдвийн хүрээнд “Хэнийг ч ардаа бүү үлдээ” гэсэн утга санааг агуулж, дауны хам шинжтэй хүмүүсийн эрхийг хамгаалах, эрх тэгш хүртээмжтэй нийгмийг цогцлоохыг уриалсан уран бүтээл юм.

Мөн “Трио” уран сайхны киног Дэлхийн дауны хам шинжийн эсрэг тэмцэх өдрийг тохиолдуулан НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлийн 52 дугаар ээлжит чуулганы хүрээнд Монгол Улсаас НҮБ-ын Женев дэх төв болон олон улсын бусад байгууллагын дэргэд суугаа Байнгын төлөөлөгчийн газар, НҮБ-ын Хүний эрхийн дээд комиссарын алба болон Монголын Дауны холбоо хамтран 3 дугаар сарын 20-ны ѳдѳр НҮБ-ын Женев дэх тѳвд толилуулахаар болжээ.

Нийгмийн хариуцлагын хүрээнд киногоо үнэ төлбөргүй үзүүлсэн Хаадын хаан кино компани, Prime cineplex кино теартын хамт олонд талархал илэрхийлье