Нэрт хөгжмийн зохиолч Р.Леонкаваллогийн 100 жилийн ойн тоглолтын нээлтэд Э.Амартүвшинг урьж дуулуулжээ

Нэрт хөгжмийн зохиолч Р.Леонкаваллогийн 100 жилийн ойн тоглолтын нээлтэд Э.Амартүвшинг урьж дуулуулжээ

Италийн Ром хотын Дуурийн театр тус улсын театр, киноны нэрт найруулагч, продюсер, 1994-2001 онд Италийн парламентын дээд танхимын гишүүнээр ажиллаж байсан Франко Зеффириллигийн мэндэлсний 100 жилийн ойд зориулан хөгжмийн зохиолч Р.Леонкаваллогийн “Хэрмэл жүжигчид” дуурийг найруулагчийн шийдлээр тоглох долоо хоногийг зарласан байна. 

Ингэхдээ уг тоглолтын нээлтийн Тониогийн дүрд баритон, Ардын жүжигчин Э.Амартүвшинг урьж дуулуулжээ. Гудамжны жүжигчид, циркчид, алиалагчид тайз дүүрэн бужигнасан байдлаар найруулсан “Хэрмэл жүжигчид”-ийн энэ удаагийн тоглолтыг түүхэн хэмээн тодорхойлж буй аж. Учир нь дэлхий даяар цацаж, одоогоос дөрвөн жилийн өмнө 96 насандаа өөд болсон найруулагчийг дурсан хүндэтгэж буй юм.