ВИДЕО: 40 гаруй жил хоригдсон дэлхийн хамгийн ганцаардмал халим үхжээ

ВИДЕО: 40 гаруй жил хоригдсон дэлхийн хамгийн ганцаардмал халим үхжээ

40 гаруй жил олзлогдож, орь ганцаар тусгаарлагдаж байсан дэлхийн хамгийн ганцаардмал халим үхсэн талаар энэ гуравдугаар сарын 09-ны өдөр Торонтогийн CTV News-д албаныхан мэдээлжээ.

Тодруулбал, "Дэлхийн хамгийн ганцаардмал orca" гэгддэг Киска гэх нэртэй халим нь 40 гаруй жил Маринландад амьдарч, арав гаруй жил ганцаарчлан хоригдож байгаад үхсэн талаар мэдэгдэлд дурджээ. Мөн Орка бол үнэхээр нийгмийн амьтад, гэвч Кискагийн хажууд 2011 оноос хойш хэн ч байгаагүй, ганцаардал жижиг үржил шимгүй, давчуу орон зайд хоргонд хорьсноос болж оюун санааны өдөөлтөд оруулж зовоосон гэжээ. Энэ талаар Канадын дэлхийн амьтдыг хамгаалах байгууллага баасан гарагт Кискагийн үхлийг сонсоод "зүрх эмтэрсэн" гэж мэдэгдсэн байна. Тус халим 46 настай байсан бөгөөд 1979 онд зулзага байхад нь түүнийг Исландаас гэр бүлээс нь салган авч аквариумд худалдсан байна. Тэр үеэс хойш Киска усан санд ганцаараа бүх насыг өнгөрүүлсэн бөгөөд таван зулзага төрүүлсэн ч бүгд жаахан байхдаа үхжээ.

Эх сурвалж: CP24

ВИДЕО: