ВИДЕО: БНСУ-ын YG энтертайнментад тэнцсэн Б.Нандин-Эрдэнэтэй ярилцлаа

ВИДЕО: БНСУ-ын YG энтертайнментад тэнцсэн Б.Нандин-Эрдэнэтэй ярилцлаа

Сүүлийн жилүүдэд БНСУ-ын к-поп салбар дэлхийн дахины нүдэнд өртөж, томоохон урлаг соёлын наадмуудад ихээхэн амжилт үзүүлсээр байна. Энэ хэрээр тус салбарт орох сонирхолтой охид, хөвгүүд олширсон гэхэд хилсдэхгүй. Тодруулбал, Өмнөд Солонгосын томоохон агентлагууд уран бүтээлчдэдээ хатуу шаардлага тавьдгаараа алдартай бөгөөд тус улсын хамгийн алдартай гурван энтертайнментын эгнээнд зүй ёсоор багтдаг YG энтертайнментад монгол охин тэнцжээ.

YG Энтертайнментын хувьд 1996 онд байгуулагдсан. Алдарт BigBang, Blackpink, Winner, Akmu зэрэг хамтлагуудыг бэлтгэн гаргасан гэдгээрээ олноо танигдсан. Иймд бид ирээдүйд Солонгосын урлагийн ертөнцөд цахиур хагалж эх орныхоо нэрийг гаргах хүсэл тэмүүлэлтэй Б.Нандин-Эрдэнэтэй товч ярилцлаа.

ВИДЕО: