Орос, Монголын цэргийн хамтарсан “Сэлэнгэ 2023” хээрийн сургуулилтад бэлтгэж байгаа талаар тус улсын хэвлэлүүд мэдээлжээ

Орос, Монголын цэргийн хамтарсан “Сэлэнгэ 2023” хээрийн сургуулилтад бэлтгэж байгаа талаар тус улсын хэвлэлүүд мэдээлжээ

Орос, Украин дайны нөхцөл байдалтай байгаа энэ үед манай улс төвийг сахисан байр сууриа баримтлах ёстой гэж учир мэдэх хүмүүс хэлсээр буй. Гэтэл өнгөрсөн оны наймдугаар сард /2022.08/ Монгол, Оросын хамтарсан хээрийн сургуулилтыг Ховд аймагт зохион байгуулсан нь олны шүүмжлэлд өртөж, олон улсын хэвлэлүүд ч онцолж байсан удаатай.

Тэгвэл мөн энэ жил Орос, Монголын хамтарсан хээрийн цэргийн сургуулилт хийх тухай хэлэлцээний эхний шат дуусаж, сургуулилтад бэлтгэж эхэлсэн талаар Оросын хэвлэл мэдээлжээ.

Тодруулбал, тус сургуулилтын бэлтгэл ажлын төлөвлөлтийн бага хурал ОХУ-ын Буриадад болсон бөгөөд хоёр тал сургуулилалтын ерөнхий үзэл баримтлал, оролцох хүч, техник хэрэгслийн бүрэлдэхүүн, цэргүүдийн хангамж, спорт, соёл урлаг, амралт зугаалгын арга хэмжээний төлөвлөгөөний талаар хэлэлцсэн аж. Энэ жилийн хувьд “Сэлэнгэ-2023” сургуулилт нь байлдааны бэлтгэлийн ажиллагаа явуулах стандарт бус шинж чанартай байх төлөвтэй байна гэж мэдээлжээ.

Эх сурвалж: Baikal.Daily