ФОТО: Толгойт хөгжлийн төв нээлтээ хийлээ

ФОТО: Толгойт хөгжлийн төв нээлтээ хийлээ

Иргэдийн чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх, спортоор хичээллэх, сэргээн засах эмчилгээ авах төв нэгээр нэмэгдлээ.

Нийслэлийн төсвөөр Сонгинохайрхан дүүрэгт “Толгойт хөгжлийн төв” өнөөдөр /2023.03.13/ нээлтээ хийлээ. Хөгжлийн төвд Сонгинохайрхан дүүргийн Толгойт бүсийн бүх хороодын иргэд үнэ төлбөргүй хамрагдах юм.

Тус төв нь нэгдүгээр давхартаа спорт заал, хоёр, гуравдугаар давхартаа сэргээн засах, уламжлалт эмчилгээ, үйлчилгээ үзүүлэх танхимуудаас бүрдэж байна.

Хөгжлийн төвийг УИХ-ын гишүүн, Хууль зүй дотоод хэргийн сайд Х.Нямбаатар, УИХ-ын гишүүн П.Жаргалмаа нарын санаачилгаар “Сонгинохайрхан-1” төслийн хүрээнд хөгжлийн бэрхшээлтэй иргэд болон ахмад настанд зориулсан иж бүрэн тоног төхөөрөмжүүдээр тоноглон тохижуулсан юм.