"Dream Day” театраас “Мэлхий гүнж” хүүхдийн жүжгийг тоглоно

"Dream Day” театраас “Мэлхий гүнж” хүүхдийн жүжгийг тоглоно

"Dream Day” театраас “Мэлхий гүнж” хүүхдийн жүжгийг энэ сарын 18, 19-нд тоглоно.

Дэлхийн нэрт хүүхдийн киноны найруулагч, продюсер Жон Эдвард Маскерын бүтээл “Мэлхий гүнж” хүүхдийн жүжгийг гуравдугаар сарын 18,19-ний /2023.03.18-2023.03.19/ өдрүүдэд “Монголын хүүхдийн ордон”-д тоглоно. Жүжиг өдөрт гурван удаа тоглогдох бөгөөд нэг удаагийн тоглолт 60 минут үргэлжлэх аж.

Тус жүжиг нь Орос ардын 10 гаруй үлгэрээс сэдэвлэсэн 20 гаруй дүртэй бөгөөд монгол болоод дэлхийд танигдсан орос ардын үлгэрүүдийн өгүүлэмж, гоо зүйн давтагдашгүй агуулга, сургамжуудыг нэгэн жүжигт зангидан сүлжсэнээрээ онцлог юм. Энэхүү хүүхдийн жүжиг нь театрын урлагийн уран сайхны төсөөллөөр дамжуулан хүүхдийн гоо зүйн мэдрэмжийг хөгжүүлэх, ирээдүйн урлагийн боловсролтой театрын үзэгчийг бэлтгэх зорилгын нэг хэсэг юм.