Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар Хонгконг болон Тува улсад суух ерөнхий консулыг томилсон. Тува улсад суух ерөнхий консулаар Сангийн сайд Ч.Хүрэлбаатарын ах Ч.Ганболд томилогдсон. Харин Хонгконгт суух консулаар УИХ-ын гишүүн Д.Оюунхоролын нөхөр Г.Жаргалсайханыг томилсон юм.
Энэ талаар Сангийн сайд Ч.Хүрэлбаатараас тодруулахад “Ахын хувьд насаараа төрд ажилласан. Тувагийн тэргүүнтэй сайн харилцаатай ажилладаг. Энэ бүхнийг нь харгалзаж үзсэн юм байлгүй. Би санал болгоогүй, надад тийм эрх байхгүй. Намайг хүүхэд байхад ОХУ-ын Эрхүү хотод сургууль төгсөж ирээд л төрийн албанд ажиллаж эхэлсэн. Сумын засаг дарга, Хөдөө, аж, ахуйн мэргэжилтэн, Орос-Тувагийн бизнесийн холбоо гэх мэт газарт төрийн ажил алба хашиж ирсэн” гэлээ.