Хилийн цэргийн салбаруудын алба хаагчдын хүүхэд багачуудад хичээлийн иж бүрэн хэрэглэгдэхүүн олголоо

Хилийн цэргийн салбаруудын алба хаагчдын хүүхэд багачуудад хичээлийн иж бүрэн хэрэглэгдэхүүн олголоо

Хилийн цэргийн 0130 дугаар анги хилийн цэргийн салбаруудын алба хаагчдын сургуулийн өмнөх насны хүүхдийн боловсролыг дэмжих, хүүхэд харах үйлчилгээний үр дүнг дээшлүүлэх зорилгоор 53 хүүхдэд насны онцлогт нь тохирсон 15 нэр төрлийн сургалтын хэрэглэгдэхүүн олгох үйл ажиллагааг зохион байгуулж байна. Ингэснээр алслагдсан хилийн цэргийн салбаруудын хүүхэд харах үйлчилгээнд хамрагдаж буй хүүхдүүдэд сургуулийн өмнөх боловсролыг зохих түвшинд олгох, цаашид суралцах үйл ажиллагаанд дэмжих, дадал олгох  чухал ач холбогдолтой юм.