ШУУРХАЙ: Х Богдын талаар Төвдөөс лам нар ирж, албан ёсоор мэдээлэх аж

ШУУРХАЙ: Х Богдын талаар Төвдөөс лам нар ирж, албан ёсоор мэдээлэх аж

Өчигдөр /2023.03.08/ Далай ламын оролцсон "Дэмчог Нагбува /Хэрүга Кришначаряа" уламжлалын авшиг хүртээх хурлын бэлтгэл номын айлдварын үеэр Далай лам "тус айлдварт X Богд сууж байгаа" гэдгийг онцолсон байдаг. 

Харин тэрхүү арга хэмжээнд УИХ-ын гишүүн асан Ц.Гарамжав болон зээ хүү, түүний охин Н.Мөнхнасан нар оролцсон байсан нь "Х Богд нь Ц.Гарамжавын зээ хүү юм" гэх ойлголтыг олон нийтэд төрүүлээд байна. Харин энэ талаар Гандандэгчэнлин хийдээс "Х Богдын асуудлаар удахгүй нэгдсэн мэдээлэл өгнө" хэмээгээд байгаа юм. 

Тэгвэл Х Богдын талаарх мэдээллийг Төвдөөс тодорхой албан тушаалын лам нар ирж, албан ёсоор мэдээлэхээр болсон талаар эх сурвалж мэдээллээ.