Хилийн цэргийн салбаруудад “Нүүдлийн цэцэрлэг”-ийн холимог бүлгийг шинээр байгуулжээ

Хилийн цэргийн салбаруудад “Нүүдлийн цэцэрлэг”-ийн холимог бүлгийг шинээр байгуулжээ

Алслагдсан бүсийн 2-5 насны хүүхдийн сургуулийн өмнөх боловсролын хамрагдалтыг нэмэгдүүлэх, хилчдийн нийгмийн асуудлыг шийдвэрлэх зорилгоор Увс аймгийн Боловсрол шинжлэх ухааны газартай хамтран Хилийн цэргийн салбаруудад “Нүүдлийн цэцэрлэг”-ийн холимог бүлгийг шинээр байгуулж, нээлтийг Хилийн цэргийн салбаруудад амжилттай зохион байгууллаа.

Ингэснээр хилийн цэргийн салбаруудын 7 хүнийг ажлын байраар хангаж, 72 хүүхдэд сургуулийн өмнөх насны боловсрол олгох нөхцөл бүрдэж байгаа юм. Тус бүлгүүдийг байнгын үйл ажиллагаагаар хангах, сургалт арга зүйн дэмжлэг үзүүлэхээр Улаангом сумын I, II, V, VI-р цэцэрлэг, Бөхмөрөн, Сагил, Давст сумын цэцэрлэгүүдтэй хамтын ажиллагааны холбоо тогтоож, хамтран ажиллахаар боллоо. Тус ажлын хүрээнд багш, тогооч нарыг дадлагажуулах 3 өдрийн сургалтыг хамтын ажиллагаатай цэцэрлэгүүдэд зохион байгуулж, сургалтын төгсгөлд сурч мэдсэн зүйлс болон хийсэн бүтээлээрээ үзэсгэлэн гаргасан бөгөөд сургалтад хамрагдсан 14 алба хаагчдад аймгийн БШУГ-аас батламж гардуулав. Мөн хүүхдийн сурах таатай орчинг бүрдүүлэх, хүүхдийн хөгжлийг дэмжин “Шимт” хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр “Бяцхан инженер-STEAM” сургалтын хэрэглэгдэхүүн, тоглоомыг гардуулан өгсөн юм.