Иргэний нисэхийн ерөнхий газрын даргын албан тушаалын сонгон шалгаруулалтыг зарлажээ

Иргэний нисэхийн ерөнхий газрын даргын албан тушаалын сонгон шалгаруулалтыг зарлажээ

Коронавируст халдварын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хууль хүчинтэй байх хугацаа өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 31 /2022.12.31//-ний өдөр дуусгавар болсон.

Үүнтэй холбоотойгоор Засгийн газрын нэгдүгээр сарын 11 /2023.01.11/-ний өдрийн хуралдаанаар Ковидын хуулиар томилогдсон долоон яамны Төрийн нарийн бичгийн дарга болон 11 агентлагийн дарга нарыг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн билээ.

Тэгвэл үүнтэй холбоотойгоор Иргэний нисэхийн ерөнхий газрын даргын албан тушаалын сонгон шалгаруулалтыг зарлажээ.

Тус албанд төрийн албанд 16-аас доошгүй жил, үүнээс эрхэлсэн түшмэлийн албан тушаалд 8-аас доошгүй жил ажилласан байх бөгөөд мэргэшүүлэх багц сургалтад хамрагдаж, төгссөн байх шаардлага тавьсан байна. Харин Төрийн албаны тухай хуулийн 2022 оны долдугаар сарын 05-ны өдрийн нэмэлт, өөрчлөлтөөр төрийн албанд 12-аас доошгүй жил, үүнээс эрхэлсэн түшмэлийн албан тушаалд 6-аас доошгүй жил ажилласан байх хэмээн хугацааг өөрчилсөн аж.