Энэ сарын 23 /2023.02.23/-ны өдөр Казахстан улсаас “Чингис хаан” нисэх буудалд ирсэн ОХУ-ын иргэн Халимаг үндэстэн Батыр Батыровичыг гадаад паспортын хугацаа дууссан учир Монгол Улсын хэлээр нэвтрүүлээгүй юм.
Түүнийг гуравдагч орон руу шилжүүлсэн гэх бөгөөд “ямар улс руу явсан гэдгээ нууцлаарай” гэж хүссэн тул хэлэх боломжгүй гэж Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг мэдэгдсэн юм. Харин зарим эх сурвалжууд түүнийг АНУ явсан, НҮБ-ын дүрвэгсдийн асуудал хариуцсан комиссариат анхааралдаа авч, “тэрээр олон улсын хамгаалалтад орсон. Түүнийг НҮБ-ын хамгаалалтад орж, АНУ руу явахад Ардчилсан намын гишүүд тусалсан” гэж мэдээлж буй юм.
Тэгвэл ОХУ-ын иргэн Батыр Батырович зорьсон гуравдагч орондоо очсон байна. Тэрээр, “Монголын Ардчилсан намын гишүүд бүх хүчээ гаргаж тусалсанд хамгийн их баярлаж байна. АН-ын гишүүн Даваагийн Ганбаяр, Монгол Улсын Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж нарт маш их баярлалаа” гэжээ. Учир нь Халимаг үндэстэн Батыр Батыровичын нэрийн өмнөөс Ц.Элбэгдорж Монгол Улсад суугаа АНУ-ын элчин сайдын яаманд өргөдөл бичсэн ажээ.
ВИДЕО: