Шувууны шилдэг гэрэл зураг уралдааны 2022 оны тэргүүн шагналын эзнээр "Цаст уулын дээгүүр нисэж буй Цэвдгийн ахууна" тодорчээ

Шувууны шилдэг гэрэл зураг уралдааны 2022 оны тэргүүн шагналын эзнээр "Цаст уулын дээгүүр нисэж буй Цэвдгийн ахууна" тодорчээ

Оны шувууны шилдэг гэрэл зураг Bird Photographer of the Year уралдааны 2022 оны тэргүүн шагналыг Норвегийн гэрэл зурагчин Эрленд Хаарбергийн Цаст уулсын дээгүүр халин нисэх Цэвдэгийн ахууна  зураг хүртжээ.

Энэхүү уралдаанд нийт 20,000 гаруй бүтээл ирж, 5,000 фунт стерлинг /5,797 ам. доллар/ шагналын төлөө өрсөлдөж, Эрленд Хаарберг оны шилдэг шувууны гэрэл зурагчин цолыг хүртжээ.

Мөн төрөл тус бүрд алт, мөнгө, хүрэл шагналуудыг олгодог бөгөөд үүнээс шилдэг хөрөг зураг, хүрээлэн буй орчин дахь шувууд, нарийн ширийн зүйлд анхаарал хандуулах, шувуудын зан байдал, нисэж буй шувууд, хар ба цагаан, хотын шувууд, бүтээлч зураглал гэсэн найман төрөл байдаг. Түрүүлсэн зургуудыг гэрэл зураг, байгаль хамгаалах, өргөн нэвтрүүлэг, хэвлэн нийтлэх зэрэг зэрлэг ан амьтдын төрөл бүрийн салбарыг төлөөлсөн олон улсын томоохон шүүгчдийн бүрэлдэхүүн шалгаруулсан аж. Дэлгэрэнгүйг ЭНД ДАРЖ харна уу.