ФОТО: Отгонтэнгэр уулын орчимд найман согоо, дөрвөн буга ажиглагджээ

ФОТО: Отгонтэнгэр уулын орчимд найман согоо, дөрвөн буга ажиглагджээ

Отгонтэнгэрийн Улсын Тусгай Хамгаалалттай газрын байгаль хамгаалагчид Улаагчны хар нуурын БЦГ-т Биотехникийн арга хэмжээ хэрэгжүүллээ.

2023 оны гуравдугаар сарын 1-нд Улаагчны хар нуурын БЦГ-ийн Мухарт, Бэрхийн хэсэгт Хамгаалалтын захиргааны мэргэжилтэн, байгаль хамгаалагчид хяналт шалгалт хийж, ойн туруутан амьтдад зориулж 20 боодол өвс, 100 кг хужир тавилаа.

Мөн энэ үеэр Бэрхийн дээд харгаасны дээд үзүүрт найман согоо, Ар Бага Дэвсгийн үзүүр дөрвөн буга ажиглагджээ.

Түүнчлэн Цагаанхайрхан, Дэвсэг, Хатавч, Бэрх, Мухарт зэрэг газруудаар хяналт шалгалтын ажлыг хийж нэг өрхийн гурван иргэнд ТХГН, ойн туруутан амьтдын бэлчээрийг шахахгүй байх, тэдгээрийн амьдрах орчныг тэтгэх талаар заавар зөвлөмж өгч ажилласан байна.

ФОТО: