BTS хамтлагийн Шюгагийн АНУ-д болох аялан тоглолтын тасалбар 5 цагийн дотор зарагдаж дуусжээ

BTS хамтлагийн Шюгагийн АНУ-д болох аялан тоглолтын тасалбар 5 цагийн дотор зарагдаж дуусжээ

БНСУ-ын алдарт BTS хамтлагийн реппер Мин Юнги өөрийн анхны бие даасан Agust D нэртэй аялан тоглолтоо ирэх дөрөвдүгээр сараас эхлэн хийхээр болсон билээ.

Тодруулбал, ирэх дөрөвдүгээр сард АНУ-ын Белмонт Паркаас эхлэн Азийн Жакарта, Бангкок, Сингапур, БНСУ, Япон зэрэг улсуудад тус аялан тоглолтоо хийх аж. Тэгвэл АНУ-д болох аялан тоглолтын тасалбар 5 цагийн дотор бүгд зарагдаж дууслаа. ARMY гишүүнчлэлтэй фэнүүдийн урьдчилсан захиалгын үеэр бүх тасалбар дууссан учраас гуравдугаар сарын 3-нд болох байсан олон нийтийн захиалга цуцлагдаж байна.