ФОТО: "Хөх сувд" мөсний баяр эхэллээ

ФОТО: "Хөх сувд" мөсний баяр эхэллээ

Хөвсгөл аймагт өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилгоор жил бүр зохион байгуулдаг "Хөх сувд" мөсний баяр Хөвсгөл нуурын эрэг, Хүй Толгойн урд Хайчийн аманд толин цэнхэр нууран дээр өнөөдөр /2023.03.02/ эхэллээ.

Энэ жилийн Мөсний баярыг Байгаль орчин аялал жуулчлалын яам зохион байгуулах юм. Анх 2000 онд “Далай ээж” хэмээн хүндлэн нэрлэдэг Хөвсгөл нуурыг хамгаалах, өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилгоор Хөвсгөлийн тусгай хамгаалалттай газрын байгаль орчны байцаагчаар ажиллаж байсан Д.Лхагвацогт, Ж.Төмөрсүх нарын санаачилгаар “Сантын өвөр” гэдэг газар мөсний баяр хийжээ. Арваад чаргатай морины уралдаанд нутгийн иргэд оролцсон байсан аж.

ФОТО: