ФОТО: Цаа цасны баярт зориулан Д.Цэрэнбат ахлагчтай мэргэжлийн баг цасан хотхон байгуулж байна

ФОТО: Цаа цасны баярт зориулан Д.Цэрэнбат ахлагчтай мэргэжлийн баг цасан хотхон байгуулж байна

Хөвсгөл аймгийн 6 дахь хошуу мал цаа, цаатан иргэдийн аж амьдралыг олон нийтэд сурталчлан таниулах зорилготой “Цаа, цасны баяр-2023” өв соёлын наадам гуравдугаар сарын 5,6-ны өдөр Цагааннуур сумын Гурвансайханд болох юм.

Энэ үеэр орон нутгийн онцлог бүхий бүтээлийг цасан баримлаар урлаж цасан хотхон байгуулах бөгөөд бүтээл урлах ажил үргэлжилж байна. Цасан баримлуудыг Д.Цэрэнбат ахлагчтай мэргэжлийн баг урлаж байна. Тус багийн хамт олон Пинланд Хейнола олон улсын мөсөн сийлбэрийн тэмцээнд тэргүүн байр, жил бүр Хятадын зүүн хойд мужийн Харбин хотод уламжлал болгон зохион байгуулагддаг цас мөсний фестивальд 2019 онд Нарны хатан бүтээлээр 3-р байрт шалгарч байсан туршлагатай хамт олон аж. 

Цаа цасны баярын үеэр цаа бугын цагаан идээний үзэсгэлэн, цаа бугын уралдаан, олон угсаатны хувцас загварын уралдаан, "Цаа цасны орон" сэдэвт уран зургийн уралдаан зэрэг болно.

ФОТО:




Өнөөдөр бар өдөр

2 цагийн өмнө